Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид өчигдөр Канадыг зорилоо. Тэмцээн энэ сарын 27-29-нд Эдмонтон мужийн Страткон Канти хотын "Millenium Palace” спортын ордонд болох юм. Чөлөөт бахийн эмэгтэйчүүдийн бүх жин зуны олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй. Тиймээс олимпийн наадамтай жил эмэгтэйчүүдийн ДАШТ болдог. МЧБХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, энэ удаа 48 кг-ын жинд ОУХМ Б.Даваасүрэн (Хангарьд), 51 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг (Мега старс), 55 кг-д ОУХМ Б.Номин-Эрдэнэ (Хангарьд), 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуяa (Хангарьд), 63 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хүч), 67 кг-д ОУХМ Ц.Баярзаяа (Мегастарс), 72 кг-д ОУХМ Б.Одончимэг (Алдар)-ийг оролцуулах шийдвэр гаргасан.
Багийн бүрэлдэхүүнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, "Хангарьд” спорт хорооны дасгалжуулагч Ч.Раднаабазар нар багтсан бөгөөд МЧХБ-ны нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр Монголын багийг ахлахын сацуу ДАШТ-д шүүгчээр анх удаа ажиллах юм.
"ӨДРИЙН ШУУДАН” сонин