Home » Files » Мэдээ Мэдээлэл

Хэрээс хэтэрсэн бөө
2012-09-15, 12:57 PM

Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн шашин нь бөө мөргөл. Бөөгийн улаач, онго, шүтээнд өөрсдийн амьдралаа даатгах нь сүүлийн үед элбэгшив. Ялангуяа ойрын хэдэн жил бөөгийн бороо буюу бөөг бөөнөөр нь төрүүлэх аян өрнүүлсэн юм шиг л болчихлоо. Хэдийгээр энэ нь өнө эртнээс шүтэж ирсэн шүтлэг боловч хуурамч бөө нар олширсон нь элдэв сөрөг үзэгдлүүд гарахад нөлөөлж байна.Тэдний ашиг хонжоо хайсан, хэтийдсэн шуналаас болж олон хүн уламжлалт зан заншилдаа итгэх итгэлээ алдаж эхэллээ. Мөн амь нас, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлыг ч цөөнгүй хүн амсах болсон байна. Зөвхөн бөөгийн хувцас хэрэглэл, хэнгэрэг цохиур нь л гэхэд хоёр сая төгрөгийн үнэтэй бөгөөд багшдаа өгөх гарын бэлэг, тайлга хийх ёслол зэрэгт үүнээс ч их мөнгө өгдөг гэнэ.

 

Бөө удганы залгамж халааг авсан хүнд онгод сахиус нь юу хийхийг зааж өгөх учир эсэргүүцэж болдоггүй гэх. Энэ мэт хачин жигтэй яриа, итгэхэд ч бэрх явдлууд ар араасаа хөвөрч бөө нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон нь нууц биш. Бусдын хувь заяа, амьдралын төөрөг, алдаа оноо гээд л юу байгааг нь тоочих "ид шидтэй” бөө нар олон байдаг гэх юм . Нас барсан хүний сүнстэй нь гэрийхнийг нь уулзуулж байгаа бөө гэнэт бөөлж байхдаа утсаа гарган ярих юм.Тэр дээд тэнгэртэй холбогдсон холбоос нь утасны жингэнэх дуунаар биеэс нь гарсан бололтой . Шашин шүтэх ,эс шүтэх нь хувь хүний эрх ч ,үнэн худлаа энэ олон бөө нараас болж гэмгүй хүмүүс хохирсоор байна.

 

Category: Мэдээ Мэдээлэл | Added by: steel
Views: 900 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: