"Монгол газар" компанийн захирал ноён Ц.Мянганбаяр гэх эрхэм хийсэн бүтээснээсээ илүүтэйгээр хүүхэн, шуухны асуудлаар олны танил болсон гэхэд хилсдэхгүй.Монголын хамаг л сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож, дэр нэгтгэж үзсэн тэрбээр "ард түмний мисс” гэгддэг Ариунцэцэгтэй амьдраад багагүй хугацаа өнгөрөөж байгаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд тэднийг салсан гэх мэдээлэл хаа сайгүй цацагдаж байсан ч хосууд одоог хүртэл эхнэр, нөхөр хэвээрээ байгаа гэнэ. Саяханы нэгэн өдөр ноён Ц.Мянганбаяр Ариунцэцэгтээ "Buggatti veyron” маркийн машин бэлэглэж, бэл бэнчингээ дахин гайхуулжээ. Монголд бараг харагдаад байдаггүй уг машин нь үнэ мөнгө болоод үзүүлэлт, хүчин чадлын хувьд ч гайхалтай өндөр түвшинд бүтээгдсэн гэх.Мисс бүсгүй маань нөхрийнхөө уг бэлгэнд тун ч сэтгэл хангалуун байгаа бөгөөд хөх өнгийн хүлгээрээ хотын гудамжаар салхи татуулан давхих нь олны харааг ихэд булаах болсон гэнэ лээ. Factnews.mn
|