Home » Files » Мэдээ Мэдээлэл

Жүжигчин Г.Отгонцэцэгийг дурласан залуу нь долоон жил эргүүлжээ
2012-09-18, 10:54 PM

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг сүүлийн үед гарч буй кино жүжиг, реклам сурталчилгаа, клипний гол дүрд тоглон овоо дориун яваа.Телевизийн нэвтрүүлэгт уригдан, томоохон арга хэмжээг чимэх болсон жүжигчин бүсгүйд харц унагах залуус олон байдаг нь мэдээж.  Гэвч хайр сэтгэлийн асуудалд өндөр шаардлага тавьдаг хэмээн өөрийгөө тодорхойлсон түүний өмнө анхаарлыг нь татчих аятайхан залуу таараагүй юу. Аль эсвэл арван хуруу тэгш, адтайхан нэгнийг хүлээж сууна уу. Ямартаа ч, өдий хүртэл орь ганцаараа явна. "Баяр ёслолын үеэр фэнүүдийнхээ илгээсэн сарнай цэцэг, чихрийн цуглуулга, тансаг сүрчгээ гэртээ авч харих гэж бөөн ажил ундардаг” хэмээсэн жүжигчин бүсгүйд нэгэн залуу долоон жилийн турш хайр сэтгэлээ илэрхийлсэн гэдэг.   Харин тэрбээр энэ мэт үгсээр сэтгэлийг нь уярааж, хачиг шиг наалдсан залууст "Би хэнийг нь ч хүлээж авахгүй ээ. Дургүй хүнээ дэргэдээ уяад байх шаардлага алга. Бас муухай аашлах ч хэцүү юм” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.

Category: Мэдээ Мэдээлэл | Added by: steel
Views: 1795 | Downloads: 0 | Comments: 3 | Rating: 5.0/2
Total comments: 2
2 shara  
0
kkkk enenees saihn huuhnuud mlg.r duuren bn xa xa xa

1 shara  
0
shal teneg huuhen sdee ineedtei

Name *:
Email *:
Code *: