Home » Files » Мэдээ Мэдээлэл

Линдсэй Лохан хүн дайрчээ
2012-09-20, 1:51 PM

Линдсэй Лохан хүн дайрчээ

26 настай жүжигчин Линдсэй Лохан өчигдөр Нью-Йорк хотод баривчлагдсан байна. Тэрээр "Dream” зочид буудалд очихоор 2010 оны Porsche Cayenne SUV машинаа унаж яваад явган зорчигчийн мөргөсөн аж.

34 настай эрэгтэйг мөргөж унагасныхаа дараа Линдсэй машинаа гарч иржээ. Тэрээр зорчигчоос зүгээр эсэхийг асуусны эцэст машинаа зогсоолд байрлуулаад зочид буудалруугаа орсон байна.

Харин түүнийг өчигдөр шөнө 2.25 цагт шөнийн клубээс гарч явахад Нью-Йоркын цагдаа нар ослын газрыг орхиж явсан хэргээр баривчилжээ.

Линдсэйд мөргүүлсэн эрэгтэй өвдгөндөө хүнд гэмтэл авч Беллевуй эмнэлэгт хүргэгдсэн байжээ. Жүжигчинд ямар шийтгэл хүлээлгэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Идэр


Category: Мэдээ Мэдээлэл | Added by: steel
Views: 660 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: