Home » Files » Мэдээ Мэдээлэл

“Apple” шилдэг брэндээр шалгарчээ
2012-09-24, 6:29 PM

Англид хамгийн шилдэг брэндийг шалгаруулдаг "CoolBrend 20” судалгаанд дэлхийн гар утасны зах зээлд амжилттай яваа АНУ-ын "Apple” компани шалгарчээ. 

Харин хоёрдугаарт онлайн ертөнцөд аль хэдийн өөрийн байр суурийг эзэлсэн "YouTube” сайт орсон байна. 

Гуравдугаарт Английн хамгийн тансаг брэндүүдийн нэг буюу авто машин үйлдвэрлэлийн "Aston Martin” орсон бол дөрөвдүгээрт дэлхий дахинд хэрэглэгчдийг өөртөө татаад байгаа олон нийтийн өргөн хэмжээний сүлжээ болох "Twitter” орсон байна. Харин тавдугаарт "Google” компани оржээ. 

Английн 3.000 хэрэглэгчээс авсан уг судалгааг өмнөх жилийнхтэй харьцуулбал нилээд өөрчлөлт гарсан гэнэ. Учир нь өнгөрсөн жил авто машин болоод цахилгаан барааны үйлдвэрүүд эхний байруудад орж байсан бол энэ жил топ тавын ихэнхи нь технологи тэр дундаа олон нийтийн сүлжээ сайтууд багтсан байна. 

"Шилдэг брэнд”-ийг тодруулсан уг судалгааны төлөөлөгч Стифан Келиотисийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд "YouTube”-ийн  хэрэглэгчид эрс өсч байгаа бөгөөд одоогоор "Apple”-ийн хамгийн том өрсөлдөгчийн нэг болоод байгаа аж. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн нэртэй, шилдэг брэндээр "Apple” ийнхүү шалгарчээ. 

Ингээд эхний 20-д орсон дэлхийн шилдэг брэндүүдийг танилцуулъя. 
  1. Apple
  2. YouTube
  3. Aston Martin
  4. Twitter
  5. Google
  6. BBC iPlayer
  7. Glastonbury
  8. Virgin Atlantic
  9. Bang & Olufsen
  10. Liberty
  11. Sony
  12. Bose
  13. Haagen-Dazs
  14. Selfridges
  15. Ben & Jerry"s
  16. Mercedes-Benz
  17. Vogue
  18. Skype
  19. Nike
  20. Nikon 
news.mn Э.АНХТУЯА
Category: Мэдээ Мэдээлэл | Added by: steel
Views: 789 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: